10.13.2008

Надаас уучлал битгий гуй хонгор минь
Нартад энэнээс долоон дор юм зөндөө бий
Зүс бие төгөлдөр залуухан бүсгүйг
Зүгээр л хараад өнгөрөх эр үгүй юм чинь
Өөрийгөө зүхэж, өршөөл битгий гуй амраг минь
Өнгө мөнгөний хорвоод энэ юу ч биш
Тормолзсон танхилхан янаг бүсгүйг
Тэвэртээн багтаах зайгүй эр үгүй юм чинь
Уучлал гуйн өвдөг сөгдөн бүү сөхөр хайрт минь
Уйваагүй орчлонд өдий хүртэл юу эс үзэв
Үүлэн борооны мананд хайр дурлалаа гээчихээгүй бол
Үнэндээ надаас уучлал гуйхын хэрэг юун
Зүрх сэтгэлийг чинь л тэр хулгайлчихаагүй бол
Зүгээр дээ, надаас битгий уучлал гуй, хонгор минь

No comments: