Showing posts with label Бодох дуртай.... Show all posts
Showing posts with label Бодох дуртай.... Show all posts
10.13.2008
Сэтгэл итгэл дүүрэн амьдрана гэдэг сайхан. Хэцүү зүйл тохиолдсон ч удахгүй жаргал ирнэ. Амьдрал үнэхээр амттай. Гэхдээ утгагүй. Сайхан амьдрана гэдэг юу вэ. Хэрхэн энэ сайхныг бүтээх вэ?
Би бүхнийг өөдрөгөөр хардаг. Гэвч дотор минь шаналдаг. Учир нь үнэнийг сэтгэл минь мэддэгээс тэр. Мэдсэн хирнээ өөрөөсөө нуудаг. Би гутрахгүй. Юунд ч гомдохгүй. Хэн ч, юу ч намайг гутрааж чадахгүйг би мэднэ. Гэхдээ амархан уйдана. Юу ч байсан төдөлгүй уйдчихана. Гэсэн ч намайг хэзээ ч уйдаахгүй мөнхийн шинээр санагдах тэр нэг юу ч юм байгаа гэдэгт би итгэдэг. Тэр юу ч байсан одоохондоо надтай таараагүй ч нэг л өдөр намайг эсвэл би түүнийг олно.
10.12.2008
Нар нэг л өөрөөр тусч, салхи зөөлнөөр үлээнэ. Хаашаа ч хамаагүй алхмаар. Алхаад л баймаар. Гэвч ганцаар алхаад би туулах замаа барахгүй нээ. Заримдаа толгойд хачин бодол орно. Дэндүү их гуниад ганцаараа баймаар. Зүггүйтэж хэрэг таримаар. Хэн нэгэн үл таних хүнийг ажиглаад л баймаар.
Заимдаа дэндүү их жаргалыг надад өгсөн юм шиг. Тэр их жаргал надад ахдах шиг. Нүдэнд харагдаж буй бүх юмс тунгалаг, гэрэл гэгээтэй санагдана.
Заримдаа бороонд норж хэн нэгнийг хүлээмээр. Хайраасаа ичилгүй "БИ ГАНЦХАН ЧАМД ХАЙРТАЙ" гээд хашхирмаар. Хэдэн цагаар ч хамаагүй болзсон газраа хүээмээр.
Одоо надад амьдрал яг л тоглоом шиг санагдана. Хатуу бас амттай тоглоом. Янз янзын сайн муу хүмүүстэй ямар их таарна гээч. Амьдралд аз жаргал өгөхөөс садаа болох нь ихэнх. Давж гарах ёстой тэр муу хүмүүсийг бас амьдралын том давааг. Би тэвчээртэй. Бүх л зовлонг сөрж зогсох тэвчээр надад бий. Тэвчээрийг минь харин амьдрал шалгана.
Хувь тавиланд би итгэдэг. Учирах ёстой бол учрана. Харин үгүй бол яаж ч нийлэх гэж хичээгээд хэзээ нэг өдөр сална. Хувь тавилан минь шулуун дардан байгаасай гэж хүсэхгүй ээ. Зөвхөн аз жаргалтай төгсөөсэй, адал явдлаар дүүрэн байгаасай л гэж хүснэ. ...тэй амьдруулахгүй байсан ч хамаагүй намайг хааяа дурсдаг байгаасай.
10.09.2008
Бодох дуртай...
Би яг лааны гэрэл шиг амьдармаар байна.
Өөрт байгаа бүхнээ гарган хэн нэгэн намайг унтраахгүй л бол дуустлаа шатахсан. Лаа... Тэр хав харанхуй орчлонг чадах чинээгээрээ гэрэлтүүлнэ. Тэр наран адил орчлон ертөнц шиг хязгааргүй орон зайг гэрэлтүүлж чадахгүй ч өөрийнхөө тусах хэмжээнд хичээн гэрэлтүүлнэ. Бүх орон зайд гэрлээ адил тусгана. Түүнийг хэн нэгэн унтраахгүй л бол дуустлаа гэрэлтэнэ. Бидэнд гэрэл хайрлах гэж өөрийгөө шатаана. Юу ч үлдээлгүй урсгана.
Хүн гэдэг сэтгэлийн дэмээр сэргэн, урмын үгээр дутдаг. Асаж байгаа хүн лааг гомдоож хатуу үгээр бүү унтраагаач.
Би нар шиг гэрэлтэхийг хүсээгүй, зүгээр л амьдарч буй орчиндоо жаахан ч гэсэн гэрэл гэгээ болохсон. Салхи намайг дальдрааж, миний өчүүхэн гэрэл чамд хэрэггүй байсан ч би дуусан дуустлаа асмаар байна.

Subscribe to:
Posts (Atom)