10.09.2008

Бодох дуртай...

Би яг лааны гэрэл шиг амьдармаар байна.
Өөрт байгаа бүхнээ гарган хэн нэгэн намайг унтраахгүй л бол дуустлаа шатахсан. Лаа... Тэр хав харанхуй орчлонг чадах чинээгээрээ гэрэлтүүлнэ. Тэр наран адил орчлон ертөнц шиг хязгааргүй орон зайг гэрэлтүүлж чадахгүй ч өөрийнхөө тусах хэмжээнд хичээн гэрэлтүүлнэ. Бүх орон зайд гэрлээ адил тусгана. Түүнийг хэн нэгэн унтраахгүй л бол дуустлаа гэрэлтэнэ. Бидэнд гэрэл хайрлах гэж өөрийгөө шатаана. Юу ч үлдээлгүй урсгана.
Хүн гэдэг сэтгэлийн дэмээр сэргэн, урмын үгээр дутдаг. Асаж байгаа хүн лааг гомдоож хатуу үгээр бүү унтраагаач.
Би нар шиг гэрэлтэхийг хүсээгүй, зүгээр л амьдарч буй орчиндоо жаахан ч гэсэн гэрэл гэгээ болохсон. Салхи намайг дальдрааж, миний өчүүхэн гэрэл чамд хэрэггүй байсан ч би дуусан дуустлаа асмаар байна.

1 comment:

Unknown said...

Гайхалтай. Чи үнэхээр гоё бичсэн байна. Ганцхан лаагаар өөрийгөө гайхалтай илэрхийлсэн байна шүү. Хэрвээ чи лаа бол би шүндэнз болий. Асаж амжаагүй бол асааж өгий.