11.28.2008

Аягүй их юм биччихсэн байсан чинь тог тасраад устчихлаав Одоо дахиад бичих хүсэл алга

11.19.2008

Ямар кино гэхээрээ ийм байдаг байнаа.
Сая Шүүдэрцэцэгийн бичсэн өгүүллэгээр хийсэн "Шүрэн бугуйвч" киног үзлээ. Тэр CAC pictures болиосой. Жүжигчид нь гэж ямар ч жүжиглэлт алга. Үгийг нь зодож байгаад хүчээр хэлүүлээд байгаа юм шиг л байхын. Мөнгө олох гэсэн хэдэн юмнууд хэдэн кадр эвлүүлээд тэрийгээ кино гээд нэрэлчихжээ. Тэгээд баахан рекламдаж рекламдаж хөөрхий монголчуудын толгойг эргүүлж дөнгөнө. Үзээд ёстой их харамссан. Тэрийг үзсэнээс "Боолын гэрээг" дахиад үздэг байж л гэж бодлоо. Уул нь зохиол нь их дажгүй байсын. Шүүдэрцэцэг эгч их гоё кино болно гэж бодсон байх даа, чааваас.

10.13.2008

Сэтгэл итгэл дүүрэн амьдрана гэдэг сайхан. Хэцүү зүйл тохиолдсон ч удахгүй жаргал ирнэ. Амьдрал үнэхээр амттай. Гэхдээ утгагүй. Сайхан амьдрана гэдэг юу вэ. Хэрхэн энэ сайхныг бүтээх вэ?
Би бүхнийг өөдрөгөөр хардаг. Гэвч дотор минь шаналдаг. Учир нь үнэнийг сэтгэл минь мэддэгээс тэр. Мэдсэн хирнээ өөрөөсөө нуудаг. Би гутрахгүй. Юунд ч гомдохгүй. Хэн ч, юу ч намайг гутрааж чадахгүйг би мэднэ. Гэхдээ амархан уйдана. Юу ч байсан төдөлгүй уйдчихана. Гэсэн ч намайг хэзээ ч уйдаахгүй мөнхийн шинээр санагдах тэр нэг юу ч юм байгаа гэдэгт би итгэдэг. Тэр юу ч байсан одоохондоо надтай таараагүй ч нэг л өдөр намайг эсвэл би түүнийг олно.
Гэрэл гэгээтэй өнгөрүүлсэн амьдралын мөч бүрт танд талархаж, гуниг зовлонтой санагдах хором бүрт танаас гуйж, гэмшвэл зохих алдаа бүрт дахин ухаарч, гэрэлт орчлонг өглөө бүр баясгалантай угтах болно. Эрээн бараантай ч энэ ертөнцөд бий болгосонд баяраллаа. Энхэл донхолтой ч энэ амьдралд оруулсанд баяраллаа. Ээлжлэн солигдох өдөр хоногуудын нугачаанд итгэл алдалгүй алхах итгэл, найдвар, урмыг та надад өгөөрэй.
Надаас уучлал битгий гуй хонгор минь
Нартад энэнээс долоон дор юм зөндөө бий
Зүс бие төгөлдөр залуухан бүсгүйг
Зүгээр л хараад өнгөрөх эр үгүй юм чинь
Өөрийгөө зүхэж, өршөөл битгий гуй амраг минь
Өнгө мөнгөний хорвоод энэ юу ч биш
Тормолзсон танхилхан янаг бүсгүйг
Тэвэртээн багтаах зайгүй эр үгүй юм чинь
Уучлал гуйн өвдөг сөгдөн бүү сөхөр хайрт минь
Уйваагүй орчлонд өдий хүртэл юу эс үзэв
Үүлэн борооны мананд хайр дурлалаа гээчихээгүй бол
Үнэндээ надаас уучлал гуйхын хэрэг юун
Зүрх сэтгэлийг чинь л тэр хулгайлчихаагүй бол
Зүгээр дээ, надаас битгий уучлал гуй, хонгор минь

Би зохиогоогүй юм шүү

Надаас амсаагүй жаргалыг хайж
Нартад чи минь бүү бүдрээрэй дээ
Насны эцэст бүхнийг ухаарч, өөрийгөө зэмлэн
Намайг өршөө гэж битгий надаас гуйгаарай
Хайртай байсныг чинь мэдсэнгүй алдлаа гэж
Хожим нь бүү нулимас урсгаарай
Хүлээж чадалгүй хуурамч амьтан юмаа гэж
Хүнээр дутдаг хорвоод хожим нь битгий зүхээрэй
Бусдаас жаргаыг хүсээд олоогүйнхээ бурууг
Бусдад чамайг алдсан надад бүү тохоорой

10.12.2008

Эрээн бараантай орчлонгийн адал явдалт амьдрал намайг хүрээлэн нүд минь сайн мууг, сайхан муухайг ч ялгахгүй тэмдчин гэлдэрч нэг л мэдэхэд 20 нас. Бүх л юм бүтэмжтэй, туулах зам минь бартаагүй, амьдрал үүрд зугаа цэнгэлээр дүүрэн байх юм шиг санаж явжээ.
Зүрх дурлана, гэвч удалгүй мартана. Ахиад дурлана. Бас л мартана. Бурхан угаасаа хүмүүнийг уйдамхай бүтээсэн байх. Дурламтгай бас уйдамхай. Амьдралд минь ид шид ирээсэй. Мөрөөдөл... хүлээсэн... итгэдэг. Гэвч урьдын хэвээр. Би ер нь хэзээ ч өөрчилөгдөхгүй байх. Нэг л янзаар. Уйдна. Гэсэн ч өөрчилөгдөхгүй.
Цаг хугацаа өнгөрч, дөрвөн улирал солигдсоор л. Би хаварт илүү дуртай. Гэхдээ модод шаргалтан навчис хаялсан намар байсан.
Чамайг харсан. Гэсэн ч таалагдаагүй. Хараагүй байхдаа дургүй байсан. Танилцсан, урьдын бодол минь хэвээр. Дахиад танлцсан. Би дурлаж байсан. Тэр үеэс л би амьдралын өнгийг ялгаж эхэлсэн. Чамтай байхад цаг гэрлийн хурдаар өнгөрч, чамгүй мөчүүд бүтэн зуун шиг. Зүрхийг минь зовоон, сэтгэлийг минь шаналгадаг болохоор чамайг би хайралсан. Уйдаж урвахгүйгээр дуралсан. Санадаг. Үнэхээр их санадаг. Хүлээдэг. Ирнэ гэсэн итгэлгүй ч хүлээдэг. Жинхнээсээ хайртай юм чинь. Насан туршдаа хүлээж чадахаар тийм их хайртай. Чиний өгсөн зураг надад бий. Гэхдээ сэтгэлд байгаа төрх чинь тэр зурагнаас илүү тод.
Чи ирнэ. Чи заавал наддээр ирнэ. Би санасаар...
хайралсаар...
хүлээсээр...

Нар нэг л өөрөөр тусч, салхи зөөлнөөр үлээнэ. Хаашаа ч хамаагүй алхмаар. Алхаад л баймаар. Гэвч ганцаар алхаад би туулах замаа барахгүй нээ. Заримдаа толгойд хачин бодол орно. Дэндүү их гуниад ганцаараа баймаар. Зүггүйтэж хэрэг таримаар. Хэн нэгэн үл таних хүнийг ажиглаад л баймаар.
Заимдаа дэндүү их жаргалыг надад өгсөн юм шиг. Тэр их жаргал надад ахдах шиг. Нүдэнд харагдаж буй бүх юмс тунгалаг, гэрэл гэгээтэй санагдана.
Заримдаа бороонд норж хэн нэгнийг хүлээмээр. Хайраасаа ичилгүй "БИ ГАНЦХАН ЧАМД ХАЙРТАЙ" гээд хашхирмаар. Хэдэн цагаар ч хамаагүй болзсон газраа хүээмээр.
Одоо надад амьдрал яг л тоглоом шиг санагдана. Хатуу бас амттай тоглоом. Янз янзын сайн муу хүмүүстэй ямар их таарна гээч. Амьдралд аз жаргал өгөхөөс садаа болох нь ихэнх. Давж гарах ёстой тэр муу хүмүүсийг бас амьдралын том давааг. Би тэвчээртэй. Бүх л зовлонг сөрж зогсох тэвчээр надад бий. Тэвчээрийг минь харин амьдрал шалгана.
Хувь тавиланд би итгэдэг. Учирах ёстой бол учрана. Харин үгүй бол яаж ч нийлэх гэж хичээгээд хэзээ нэг өдөр сална. Хувь тавилан минь шулуун дардан байгаасай гэж хүсэхгүй ээ. Зөвхөн аз жаргалтай төгсөөсэй, адал явдлаар дүүрэн байгаасай л гэж хүснэ. ...тэй амьдруулахгүй байсан ч хамаагүй намайг хааяа дурсдаг байгаасай.

10.09.2008

Бодох дуртай...

Би яг лааны гэрэл шиг амьдармаар байна.
Өөрт байгаа бүхнээ гарган хэн нэгэн намайг унтраахгүй л бол дуустлаа шатахсан. Лаа... Тэр хав харанхуй орчлонг чадах чинээгээрээ гэрэлтүүлнэ. Тэр наран адил орчлон ертөнц шиг хязгааргүй орон зайг гэрэлтүүлж чадахгүй ч өөрийнхөө тусах хэмжээнд хичээн гэрэлтүүлнэ. Бүх орон зайд гэрлээ адил тусгана. Түүнийг хэн нэгэн унтраахгүй л бол дуустлаа гэрэлтэнэ. Бидэнд гэрэл хайрлах гэж өөрийгөө шатаана. Юу ч үлдээлгүй урсгана.
Хүн гэдэг сэтгэлийн дэмээр сэргэн, урмын үгээр дутдаг. Асаж байгаа хүн лааг гомдоож хатуу үгээр бүү унтраагаач.
Би нар шиг гэрэлтэхийг хүсээгүй, зүгээр л амьдарч буй орчиндоо жаахан ч гэсэн гэрэл гэгээ болохсон. Салхи намайг дальдрааж, миний өчүүхэн гэрэл чамд хэрэггүй байсан ч би дуусан дуустлаа асмаар байна.

10.08.2008

Хоосон

Дурсах дурсамжтай
Санах санамжтай
Бодох хүнтэй
Хайрлах зүрхтэй
Гэсэн ч
Сэтгэл хоосон
Дэргэд хүнгүй
Үнсэх уруулгүй
Харах ханамжгүй
Хов хоосон
Гав ганцаараа байгаа мэт
Дулаацах энгэргүй
Хайрлуулах сэтгэлгүй
Ханамж байхгүй
Би хоосон