10.12.2008

Эрээн бараантай орчлонгийн адал явдалт амьдрал намайг хүрээлэн нүд минь сайн мууг, сайхан муухайг ч ялгахгүй тэмдчин гэлдэрч нэг л мэдэхэд 20 нас. Бүх л юм бүтэмжтэй, туулах зам минь бартаагүй, амьдрал үүрд зугаа цэнгэлээр дүүрэн байх юм шиг санаж явжээ.
Зүрх дурлана, гэвч удалгүй мартана. Ахиад дурлана. Бас л мартана. Бурхан угаасаа хүмүүнийг уйдамхай бүтээсэн байх. Дурламтгай бас уйдамхай. Амьдралд минь ид шид ирээсэй. Мөрөөдөл... хүлээсэн... итгэдэг. Гэвч урьдын хэвээр. Би ер нь хэзээ ч өөрчилөгдөхгүй байх. Нэг л янзаар. Уйдна. Гэсэн ч өөрчилөгдөхгүй.
Цаг хугацаа өнгөрч, дөрвөн улирал солигдсоор л. Би хаварт илүү дуртай. Гэхдээ модод шаргалтан навчис хаялсан намар байсан.
Чамайг харсан. Гэсэн ч таалагдаагүй. Хараагүй байхдаа дургүй байсан. Танилцсан, урьдын бодол минь хэвээр. Дахиад танлцсан. Би дурлаж байсан. Тэр үеэс л би амьдралын өнгийг ялгаж эхэлсэн. Чамтай байхад цаг гэрлийн хурдаар өнгөрч, чамгүй мөчүүд бүтэн зуун шиг. Зүрхийг минь зовоон, сэтгэлийг минь шаналгадаг болохоор чамайг би хайралсан. Уйдаж урвахгүйгээр дуралсан. Санадаг. Үнэхээр их санадаг. Хүлээдэг. Ирнэ гэсэн итгэлгүй ч хүлээдэг. Жинхнээсээ хайртай юм чинь. Насан туршдаа хүлээж чадахаар тийм их хайртай. Чиний өгсөн зураг надад бий. Гэхдээ сэтгэлд байгаа төрх чинь тэр зурагнаас илүү тод.
Чи ирнэ. Чи заавал наддээр ирнэ. Би санасаар...
хайралсаар...
хүлээсээр...

1 comment:

mglaus said...

hehe, durlaltai l holbootoi bichleguud neleen baih shig bainaa

happy blogging, mate!